Тэд тэнэгтэцгээнэ, би өнөөдөр SBN тв-н мэдээгээр чамайг үзсэн
Зурагт минь энэ бүгдээс залхсан мэт эвшээнэ
Нойтон гудамжаар хүмүүс нэгэн зүгт гүйцгээнэ
Хаа нэгтээ олныг хамарсан их үймээн
Камертон хамтлагийн тоглолтыг үзэцгээнэ
Газар ширтсэн харц эсвэл сормуусанд торсон нулимс уу?
Гарт шигдсэн өргөс үү үү?
Энэ хотоос гарахаас зүрхээ нэг амраахаас, энэ бухимдлаа дарахаас
Тэдэнтэй хамт явах уу? эсвэл сөрж ганцаараа үлдэх үү?
Бүхнийг бясалгах уу? би эндээ үлдэхээс
Ертөнцийг аргадахаас, та нарыгаа аврахаас
Тэд авирлана, гэвч үнэндээ цөхрөнгөө барнаа
Хаа нэгтээ хүүхэд уйлж, би чихээ тагланаа
Тэдний дунд ганц эмгэн таримал цэцэг зарнаа
Би уйлахгүй ээ, би одоо өөрөөр яах ч билээ
Явахгүй ээ, та нартайгаа би эндээ үлдэнээ
Сэтгэлээ түр хаяахаас, та нарыгаа аргадахаас
Газар ширтсэн харц эсвэл сормуусанд торсон нулимс уу?
Гарт шигдсэн өргөс үү үү?
Энэ хотоос гарахаас зүрхээ нэг амраахаас, энэ бухимдлаа дарахаас
Тэдэнтэй хамт явах уу? эсвэл сөрж ганцаараа үлдэх үү?
Бүхнийг бясалгах уу? би эндээ үлдэхээс
Ертөнцийг аргадахаас, та нарыгаа аврахаас
Би хайрыг хайсан сүнс үү? эсвэл энэ ертөнцийг олсон хүн үү?
Чи хэлээч, би тэгвэл мэдэхээс
Би чамайг олсон уу? эсвэл хэтэрхий холдсон уу?
Хайрыг олсон хүн хэзээ ч чамаас холдохгүй
Чи үүнийг мэдрээч, би чамд хэлэх үү?
Түүнийг мэдрэв үү? чи одоо хэлээч